Эхлэл > 2012

2012

Хэзээ нэг улаач шиг улаач болно доо???

Sunday, December 30, 2012

Ангилал : Off


Зээ нэгэн орой өргөөний шинэ 4 улаач, бид нийлээд 13-р зууны хөндийд гэр дотроо бөөлөв. Зорилго нь юу байсан гээч? Их энгийн. ТОЧуулганд өөрсдийгөө(улаач биеэ) бэлтгэх санаатай нэг цаг тасралтгүй хэц хэнгэрэгээ нүдэж дасгал сургуулилт хийе гэсэн санаачлагыг би гаргасан юм. Уг нь багахан ч гэсэн тулаанд л орох санаатай байсан хэдий ч...

Шинэ эриний эхлэл /2012.12.21-22/

Saturday, December 29, 2012

Ангилал : Off


     Дэлхий даяар алдартай өнөөх 2012.12.21 ний өдөр болох ТҮМЭН ОНГОДЫН ИХ ЧУУЛГАНд бэлдэж, 21-р зуунаас "Нүүдлийн соёлоор бадарсан" Гэрлийн Өргөөний улаачид, түшээ нарын хамтаар 13-р зуун руу нүүдэл хийв ээ.

Эх дэлхийнхээ төлөө...

Saturday, December 1, 2012

Ангилал : , Off


Урьд шөнө би нэгэн хар дарсан зүүд зүүдэллээ.

Тэнцвэр

Ангилал : Off


2012.12.01

Их үйл эхлэх нь дөхсөөр хоног хугацаа урьдын адил харвасан сум мэт өнгөрөх нь ихэсч буй тул урьд болсон явдлуудыг чадахын хирээр эгнүүлэн мутарлахыг хичээлээ. Өөрт тохиолдсон явдлууд, өргөөний андууд, ахан дүүс бидэнд тохиолдсон хөгтэй, сургамжтай өрнөлт явдлуудыг ийнхүү бичиж байгаа нь одоогийн байр суурь, энэ цагийн өнцгөөс харахад илүүц, цаг нөхцөөсөн мэт харагдах нь их байж болох хэдий ч өөрт ноогдсон даалгавраар, хийж биелүүлэх ёстой үүрэг, ирээдүйд оруулж буй багахан хувь нэмэр тул эгэлхэн түүхээ олон түмэнд хүргэхийн төлөө, өөрийн алдааг минь бусад хүмүүс бүү давтаасай үүнээс минь сургамж, ухаарлыг олж хараасай гэсэндээ нэмж хачирлалгүй, солиж бичихийг хүссэнгүй.

Тийм ээ, САЙХАН БАЙНА

Tuesday, November 27, 2012

Ангилал : Off


Эргэн дурсахуй хэмээх бодлын гүүрээр өнгөрсөнг одоо цагтаа холбон дэлгэхэд...

Намрын шаргал навчсаар модод биеэ нэгэнтээ чимжээ. Хосгүй үзэсгэлэнт байгалийн өнгө үзэмж, гоёлыг ч анзаарах сөхөөгүй явсаар хичээл минь эхэллээ. Зундаа нилээд хэд Дээдэстэйгээ уулзаж, хайрлагдан, эрхэлж явсаар үе үе л Дээдсийгээ ихээр санаад байдаг болчихжээ. Эрх ч амьтан бол доо хөөрхий.

Сэтгэлийн ДЭМ

Ангилал : Off


Эрхэст тэнгэртээ эрхэлсэн
Энэ алаг дэлхийд хүмүүн болон мэндэлсэн
Энэ олон балчир үрс нь
Их үйлийг үйлдэнэ
Эмх замбарааг тогтооно
Энхийг бататган сахиулна

ТЭНГЭРИЙН МОД

Thursday, November 8, 2012

Ангилал : Off


Энэ өглөө автобусандаа суугаад өргөөнийхөнтэйгээ хамт Дархан руу хөлгийн жолоо атган,хөсөг тэргэндээ суулаа. Замын тоосонд дарагдсан хэдий ч үдийн наран тэнгэртээ мишээн биднийг угтан сургалт эхэллээ.

Дээдэс маань биднийг тэнд байрлахаар болсон гэрүүдэд орон, юу мэдэрч байна гэв. Хар сүнсээр дүүрсэн 2 гэрт ороход бие арзайж, толгой өвдөн, цээжнээс минь юм сорогдох мэт болов. Улаачдыг болон бусад хүмүүсийг гэрт оруулж мэдрүүлсний дараагаар Дээдэс маань заслаа хийв. Хэдхэн хормын дараа гэрүүд огт өөр, тогтуун сайхан болсон байв.

Нууц Товчоонд мөнхөрсөн нэгэн нутгаар

Saturday, November 3, 2012

Ангилал : Off


Буурлуудынхаа захисан газар нь Хаан дээдэстэй хамт явах боломж тохиож зуны эхэн сард Хэнтий аймгийн Халдун Хайрхан руу анх удаа явав. Өглөө товлосон газраа бүгд уулзацгаан, замдаа гарлаа. Замдаа түр буудаллан зогсоход нэг ах “Өнөөдөр очоод нэг сайхан том түүдэг гал дээр сийлье байз, эртээд жижиг гал байсан учраас манайхан  балчир улаачийг наадаг хэмээн сийлсэнгүй” гэв. Би үүнд юу ч бодсонгүй. Балчир улаач нь үнэн тул энэ үгэнд би гомдохгүй шүү дээ. Харин үүнийг сонссон манай буурлууд хилэгнээд л явчихав.

Хайрын "эхлэл"

Ангилал : Off


Могой сард айлдсан буурлуудын минь сургаалын анхных нь энэ билээ.

Жаргалдаа ташуурагч
Завсаргүй загнагч
Алдуурсан сэтгэлийн
Аргамжааг тогтоогч
Гунихарсан сэтгэлийн
Жолоог дэнслэгч

Ус шиг цэнхэр

Ангилал : Off


Хязгааргүй огторгуйд дүүлэн нисэх шувууны өд ус шиг цэнхэр
Ус шиг цэнхэр  тэр л говийн илүү зэрэглээ
Итгэл, сэтгэлийг хослуулагч тэр л өөрөө ус шиг цэнхэр
Хайрын сэтгэлээр хандаагүй тэр л миний буруу ус шиг цэнхэр
Хаднаас хад руу давшлан харайх тэр л ирвэс ус шиг цэнхэр
Ус шиг цэнхэрийг бүтээгч тэр өнгө  ус шиг цэнхэр

Тэвчээргүй

Ангилал : Off


Бүх амьдралынхаа
Хэсэг бүрээс нь зугтан одох
Тэмүүлэлт хүсэл
Нэг л хоногийн амьдрах хүслэн

Хормын төдийд

Ангилал : Off


Гэгээн дээдсүүд минь
Ганихарсан сэтгэлийн тортог минь
Хатуу чанд амьдралын шалгуур минь
Хамаг тэвчээрийг минь

Төмсний нухашнаас үүдэлтэй

Ангилал : , Off


        Намрын нэгэн налгар өдөр хайрт ээжээрээ төмсний нухаштай дуртай хоолоо хийлгүүлээд гэр бүлийнхэнтэйгээ хамт идэж суулаа. Төмсний нухаш гэж бодоод л , баясаад идэж байтал урьд нь надад бууж байгаагүй нэгэн өвөө онгод маань намайг налснаа: "Алив наад төмснийн нухаш гэдгээс чинь амталж нэг үзье" гээд л миний биеийн зүүн хэсгийг налав. Ингээд арай гэж гуйж ээжээрээ хийлгүүлсэн хоолоо бууралтайгаа хамт ,биеэ хуваан эзэгнэж хоолоо идэж дуусгав. Идэх ч гэж дээ нэг мэдэхнээ хоол ямар амттай байсныг ч мэдэрч чадалгүй ходоодондоо хийчихэж. Энэ өвөө юу хмм.

УУХАЙ!!! : Хар зүрхний Хөх нуур

Ангилал : Off



          Тарвага хошгирох дуунаар нартай золголоо. Хар зүрхний Хөх нуурын булгын усандаа явж ирээд бөөлөө эхэллээ. Түшээгүй бууж сурч эхэлж байгаа буурлууд маань савтай усыг эхэндээ гайхаж байсан боловч бүгд л дор бүрнээ өөрсдийгөө ундаалав.


Огло харайн боссон нь: Хар зүрхний Хөх нуур

Ангилал : Off


         Наран ээж аль хэдийн тэнгэртээ мандаж гэрлээ гийгүүлж энэ нөхөр зүүд нойрноосоо сэрээгүй байхад Өндөр Дээдэс маань хөдөө 2 улаач авч явна хэмээх үг чих дэлсэн орноосоо огло харайн босов. Ингэж гэнэт явах болсон мэт байвч 21-ний орой 24-нд нэгэн үйл байгаа гэдгийг цаанаасаа мэдрүүлсэн нь ажээ.


Учраа олоогүй л ...

Ангилал : Off


2012.07.21
Энэ өдрийн тухай бичиж эхлэхээс өмнө 20-ны буюу урьдах шөнийн талаар дурьдахгүй өнгөрч болшгүй нь.

Урьд орой нь надад 2 буурал буусан юм. 1 дэх нь буугаад л их сонин хашгирч архирч, аягаа чулуудан чоно шиг архирсан, үг хэлсэн боловч их хачин жигтэй хэлсэн гэнэ. 2 дахь буусан буурал нь түшээг минь тойгуураар гар дундуур нь цохисон гэх юм. Яаж байгаа юм бэ? Энэ чинь одоо. Учир битүүлэг зүйлс болсонд их л гайхав даа. /Зангилаа нь дараа нь тайлагдана/.

Алтан 7 гариг

Ангилал : , Off


     Энэ түүх болвоос миний хувьд гайхалтай, дурсамжтай, ухаарал, сургамж, хайр, зориг, тэвчээр, сэтгэлийн тэнхээ хайрласан, золиос шаардагдсан  “АЛТАН 7” хоног болсон юм. Гэрлийн өргөөний анхны 6 улаач угаа авахаар Луу жилийн Луу сарын тэр нэгэн цастай бүүдгэр өдөр хотоос хөдлөв өө.

      Арай өөр нөхцөл байдалд ойлгосон нэгэн зүйл гэвэл багаар ажиллах, ярилцах, хүнд өөрийгөө зөвөөр ойлгуулж чадна гэдэг бол ХААНА Ч, ХЭЗЭЭ Ч хэрэг болдог чадварууд юм байна гэж. Бид хэдийн ихэнх нь өөрсдийн хуяг, эд хэрэглэлээ бүрэн гүйцээж амжаагүй байсан тул тэр шөнөдөө дуусган хийж, нааш цааш гүйлдэцгээн, зарим нь боорцог хийн, нэгнийхээ могойг шөнийн 2 цаг хүртэл хийгээд амарцгаав.


Өвгөд буурлуудын сургаал: Харзны усанд орохдоо анхаарах зүйлс

Sunday, October 28, 2012

Ангилал : Off


Өвгөдийн алтан сургаалыг өнөө гарагт өргөн олон түмэндээ дамжуулсу.

Харзны усанд орохдоо анхаарах зүйлс:

• Харзанд орохын өмнө нь бие хир буртаггүй байх
• Өргөл барьцыг Лусын болон Савдагийн эздэд чин сэтгэлээсээ өргөх
• Амны алдаа гаргахыг цээрлэх
• Орох гэж буй гол мөрнийхөө Лусын эзнийг хүндэтгэн хайрлаж, догширсон эсэхийг нь мэдрэх
• Хөлөө дүрэхээсээ урьтаж хамгийн түрүүнд магнайгаа норгох
• Өөрийгөө танилцуулах
• Шид авна гэсэн бодлоо түрүүнд барих хэрэг үгүй хэмээн айлдлаа.

Өндөр Дээдэстээ эрхэлж эхэлсэн минь

Wednesday, October 24, 2012

Ангилал : Off


Эл түүх нь 2011 оны 12 сарын 21 нд фейсбүүкийн чатаар Дээдсээс ийн асууж, харьцаж эхэлсэн билээ.

“Сайн байна уу Та.

Таны блогийг уншдаг, хүндэлдэг, итгэдэг, зөв ойлголттой болж байгаа.
Би ... настай, угтай үгүйгээ мэдэх гэсэн юм,
Та сайн багш зааж өгнө үү.
Боломжтой болов уу?

Баярлалаа.”

ДОВТЛОН ТОГЛОГЧ: Угаа авах болсон шалтгаан

Ангилал : , Off


“Чи бол гол дүр. Чи бол захирагч бас захирагдагч. Чамд орлон тоглогч гэж хэзээ ч байхгүй. Байх ч боломжгүй.“

       Тэнгэрийн тамгатан , улаач болох хүн гэдгээ мэдэхээс 1 жилийн өмнө “Бөө мөргөл”-ийг тун ихээр үзэн яддаг нэгэн байлаа .Энэхүү замд орно гэдэг нь дээд тэнгэрээс заяатай , нэгэнт тодорхой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй хэсэг хугацааг өнгөрөөсөн авч алдхан энэ бие минь ихэд чилээрхэн , өвддөггүй газар гэж үгүй байсан бөгөөд таагүй оношийг анагаах ухааны талаас нь олонтоо сонсож байв.

Махан биен дээр нь мэдрүүлбэл харин ч нэг өөр шүү.

Tuesday, October 23, 2012

Ангилал : , Off




Угаа авахаас өмнө:

 Эрдэмт хүмүүн танд чин шударгаар үнэнээ хэлэх үү? Бөө болох нь бүү хэл, бөөг сонирхохыг ч ,сонсохыг ч, ойлгохыг ч, судлахыг ч хүсдэггүй, үзэн  яддаг тийм л нэгэн байсан би одоо улаач болчихоод л зүтгэж байна. Энэ тамгатай хүний хүслээр болдоггүй дээрээсээ шийдэгддэг тавилангийн эхний даваа нь энэ байсан.

Улаач болохоо яаж мэдсэн бэ гэж үү?

Ангилал : , Off



Дээр дурьдсан нэвтрүүлгийг хамт үздэг байсан эгч маань интернэтээр гэгээлэг ертөнц , сүнслэг  амьдрал зэрэг зүйлсийг хайж явахад нэгэн сэтгэгдэл нүдэнд нь торж л дээ. Тэр нь “энэ Аянгат  гэдэг хүний үгэнд битгий итгээрэй”  гэдэг өгүүлбэр байж. Үгүй энэ чинь юу гэсэн үг вэ? Яахаараа итгэж болдоггүй юм бэ гэсээр анх Дээдсийн блогоор зочилж, шимтэн уншиж эхэлжээ.Удсан ч үгүй намайг шалгаасаар, загнасаар “Чи энэ ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагыг хэлж, энэ блогыг заавал унш!!!” гэж хэдэн өдөр хонх дуугаргав. Сүнслэг  оршихуйд итгэл минь алдраад байсан тул өөр нэгэн орлуулагчийг олох гэж тэмүүлсэнгүй ихэд зугтсан юмдаг.
Нэг  сайхан сартай шөнө татагдан байж би өөрөө ямар нэгэн шахалтгүйгээр уншиж эхэллээ. Яахын аргагүй туйлын их татагдан уншиж, бүх бичлэгийг шунан, хайн байж үзэж дуусгав. Дараагаар нь ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР  ном аль хэдийн манай гэрийн номын тавиур дээр заларсныг ажаад уншиж дуусгав. Энэ өдрийг хүртэл би  сүнсний өнөөх сургалтаа, сүнсний хамгаалалт зэргийг ихэд санагалзан, өгүүлэн тэмүүлэн  буйгаа мэдэрсэн ч юу ч хийж чадаагүй  юм даг.
 Үнэндээ надад материаллаг  бүх зүйл байсан. Харин ганцхан зүйл л байсангүй. Надад сүнсний ертөнцийн буюу хамгаалалт, тэр өмөг түшиг минь л алга байсан. Энэ нь намайг улам бүр ганцаардуулж, сэтгэлийг минь зовоож,сүнс минь шаналж, уйлж байсныг одоо тодхон  санаж байна. Ийнхүү би фейсбүүкээр Дээдэстэй анх харьцан:

Төгсгөл ба Эхлэл

Monday, October 22, 2012

Ангилал : , Off


Тэнгэрийн тамгатан, бөө болох ёстой хүн гэдгээ мэдэхээс  нэг жилийн өмнө “ Бөө” гийн талаар огт мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй нэгэн байлаа Ундрахуй би.


         Учир юу хэмээвээс 2011 он гэхэд би веган буюу ногоон хоолтон болоод 3,5 жил болсон бөгөөд Арьяабалын буюу Гуан Инь бясалгалаар хичээллээд мөн 3,5 жилийг өнгөрөөсөн. Эл бясалгалаар хичээллэхээ болиход хүндрэл бэрхшээл нэлээдгүй гарсан ч нэг өнцгөөр огтлолцож таарсан нь тухайн үед тэгтлээ их үзэн ядсан “Бөө” гэгч Тэнгэр шүтлэг, мөргөл байж таарч л дээ. Ингээд арай гэж “энгийн” буюу /миний бодлоор/  ямар ч шашин шүтлэггүй хүний амьдралаар хэсэг хугацаа болох хагас жилийг туулж явтал цаанаасаа л нөгөө “бөө” гэгчтэйгээ дахиад л нүүр тулах боллоо. Энэ хугацаанд би гэгч хүссэн ЭРХ ЧӨЛӨӨТ, дураараа амьдрах боломж тохиов. 2011 оны 12 сард удган Энх-Амарын оролцож байсан  цуврал нэвтрүүлгийг хэдэнтээ үзлээ. Залуу бөө нар бас байдаг юм байна гэж анх удаа харсан минь тэр. Уг нэвтрүүлгийг хамт үзэж байсан эгч маань намайг “За тэр сонсов уу, ийм, ийм учраас чи яг угтай. Чи удахгүй Бөө болно оо” гэдэг байв. Үзэхгүй гэж нилээн зугтаалаа. Яг үнэндээ бөө болохоос айсан ч байж мэдэх. Өөрийн тааваараа л амьдрах гэж тэр шүү дээ.