Эхлэл > October 2012

October 2012

Өвгөд буурлуудын сургаал: Харзны усанд орохдоо анхаарах зүйлс

Sunday, October 28, 2012

Ангилал : Off


Өвгөдийн алтан сургаалыг өнөө гарагт өргөн олон түмэндээ дамжуулсу.

Харзны усанд орохдоо анхаарах зүйлс:

• Харзанд орохын өмнө нь бие хир буртаггүй байх
• Өргөл барьцыг Лусын болон Савдагийн эздэд чин сэтгэлээсээ өргөх
• Амны алдаа гаргахыг цээрлэх
• Орох гэж буй гол мөрнийхөө Лусын эзнийг хүндэтгэн хайрлаж, догширсон эсэхийг нь мэдрэх
• Хөлөө дүрэхээсээ урьтаж хамгийн түрүүнд магнайгаа норгох
• Өөрийгөө танилцуулах
• Шид авна гэсэн бодлоо түрүүнд барих хэрэг үгүй хэмээн айлдлаа.

Өндөр Дээдэстээ эрхэлж эхэлсэн минь

Wednesday, October 24, 2012

Ангилал : Off


Эл түүх нь 2011 оны 12 сарын 21 нд фейсбүүкийн чатаар Дээдсээс ийн асууж, харьцаж эхэлсэн билээ.

“Сайн байна уу Та.

Таны блогийг уншдаг, хүндэлдэг, итгэдэг, зөв ойлголттой болж байгаа.
Би ... настай, угтай үгүйгээ мэдэх гэсэн юм,
Та сайн багш зааж өгнө үү.
Боломжтой болов уу?

Баярлалаа.”

ДОВТЛОН ТОГЛОГЧ: Угаа авах болсон шалтгаан

Ангилал : , Off


“Чи бол гол дүр. Чи бол захирагч бас захирагдагч. Чамд орлон тоглогч гэж хэзээ ч байхгүй. Байх ч боломжгүй.“

       Тэнгэрийн тамгатан , улаач болох хүн гэдгээ мэдэхээс 1 жилийн өмнө “Бөө мөргөл”-ийг тун ихээр үзэн яддаг нэгэн байлаа .Энэхүү замд орно гэдэг нь дээд тэнгэрээс заяатай , нэгэнт тодорхой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй хэсэг хугацааг өнгөрөөсөн авч алдхан энэ бие минь ихэд чилээрхэн , өвддөггүй газар гэж үгүй байсан бөгөөд таагүй оношийг анагаах ухааны талаас нь олонтоо сонсож байв.

Махан биен дээр нь мэдрүүлбэл харин ч нэг өөр шүү.

Tuesday, October 23, 2012

Ангилал : , Off




Угаа авахаас өмнө:

 Эрдэмт хүмүүн танд чин шударгаар үнэнээ хэлэх үү? Бөө болох нь бүү хэл, бөөг сонирхохыг ч ,сонсохыг ч, ойлгохыг ч, судлахыг ч хүсдэггүй, үзэн  яддаг тийм л нэгэн байсан би одоо улаач болчихоод л зүтгэж байна. Энэ тамгатай хүний хүслээр болдоггүй дээрээсээ шийдэгддэг тавилангийн эхний даваа нь энэ байсан.

Улаач болохоо яаж мэдсэн бэ гэж үү?

Ангилал : , Off



Дээр дурьдсан нэвтрүүлгийг хамт үздэг байсан эгч маань интернэтээр гэгээлэг ертөнц , сүнслэг  амьдрал зэрэг зүйлсийг хайж явахад нэгэн сэтгэгдэл нүдэнд нь торж л дээ. Тэр нь “энэ Аянгат  гэдэг хүний үгэнд битгий итгээрэй”  гэдэг өгүүлбэр байж. Үгүй энэ чинь юу гэсэн үг вэ? Яахаараа итгэж болдоггүй юм бэ гэсээр анх Дээдсийн блогоор зочилж, шимтэн уншиж эхэлжээ.Удсан ч үгүй намайг шалгаасаар, загнасаар “Чи энэ ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагыг хэлж, энэ блогыг заавал унш!!!” гэж хэдэн өдөр хонх дуугаргав. Сүнслэг  оршихуйд итгэл минь алдраад байсан тул өөр нэгэн орлуулагчийг олох гэж тэмүүлсэнгүй ихэд зугтсан юмдаг.
Нэг  сайхан сартай шөнө татагдан байж би өөрөө ямар нэгэн шахалтгүйгээр уншиж эхэллээ. Яахын аргагүй туйлын их татагдан уншиж, бүх бичлэгийг шунан, хайн байж үзэж дуусгав. Дараагаар нь ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР  ном аль хэдийн манай гэрийн номын тавиур дээр заларсныг ажаад уншиж дуусгав. Энэ өдрийг хүртэл би  сүнсний өнөөх сургалтаа, сүнсний хамгаалалт зэргийг ихэд санагалзан, өгүүлэн тэмүүлэн  буйгаа мэдэрсэн ч юу ч хийж чадаагүй  юм даг.
 Үнэндээ надад материаллаг  бүх зүйл байсан. Харин ганцхан зүйл л байсангүй. Надад сүнсний ертөнцийн буюу хамгаалалт, тэр өмөг түшиг минь л алга байсан. Энэ нь намайг улам бүр ганцаардуулж, сэтгэлийг минь зовоож,сүнс минь шаналж, уйлж байсныг одоо тодхон  санаж байна. Ийнхүү би фейсбүүкээр Дээдэстэй анх харьцан:

Төгсгөл ба Эхлэл

Monday, October 22, 2012

Ангилал : , Off


Тэнгэрийн тамгатан, бөө болох ёстой хүн гэдгээ мэдэхээс  нэг жилийн өмнө “ Бөө” гийн талаар огт мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй нэгэн байлаа Ундрахуй би.


         Учир юу хэмээвээс 2011 он гэхэд би веган буюу ногоон хоолтон болоод 3,5 жил болсон бөгөөд Арьяабалын буюу Гуан Инь бясалгалаар хичээллээд мөн 3,5 жилийг өнгөрөөсөн. Эл бясалгалаар хичээллэхээ болиход хүндрэл бэрхшээл нэлээдгүй гарсан ч нэг өнцгөөр огтлолцож таарсан нь тухайн үед тэгтлээ их үзэн ядсан “Бөө” гэгч Тэнгэр шүтлэг, мөргөл байж таарч л дээ. Ингээд арай гэж “энгийн” буюу /миний бодлоор/  ямар ч шашин шүтлэггүй хүний амьдралаар хэсэг хугацаа болох хагас жилийг туулж явтал цаанаасаа л нөгөө “бөө” гэгчтэйгээ дахиад л нүүр тулах боллоо. Энэ хугацаанд би гэгч хүссэн ЭРХ ЧӨЛӨӨТ, дураараа амьдрах боломж тохиов. 2011 оны 12 сард удган Энх-Амарын оролцож байсан  цуврал нэвтрүүлгийг хэдэнтээ үзлээ. Залуу бөө нар бас байдаг юм байна гэж анх удаа харсан минь тэр. Уг нэвтрүүлгийг хамт үзэж байсан эгч маань намайг “За тэр сонсов уу, ийм, ийм учраас чи яг угтай. Чи удахгүй Бөө болно оо” гэдэг байв. Үзэхгүй гэж нилээн зугтаалаа. Яг үнэндээ бөө болохоос айсан ч байж мэдэх. Өөрийн тааваараа л амьдрах гэж тэр шүү дээ.