Эхлэл > | > Улаач болохоо яаж мэдсэн бэ гэж үү?

Улаач болохоо яаж мэдсэн бэ гэж үү?


Нийтлэгдсэн: Tuesday, October 23, 2012 | Сэтгэгдэлгүй


Дээр дурьдсан нэвтрүүлгийг хамт үздэг байсан эгч маань интернэтээр гэгээлэг ертөнц , сүнслэг  амьдрал зэрэг зүйлсийг хайж явахад нэгэн сэтгэгдэл нүдэнд нь торж л дээ. Тэр нь “энэ Аянгат  гэдэг хүний үгэнд битгий итгээрэй”  гэдэг өгүүлбэр байж. Үгүй энэ чинь юу гэсэн үг вэ? Яахаараа итгэж болдоггүй юм бэ гэсээр анх Дээдсийн блогоор зочилж, шимтэн уншиж эхэлжээ.Удсан ч үгүй намайг шалгаасаар, загнасаар “Чи энэ ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагыг хэлж, энэ блогыг заавал унш!!!” гэж хэдэн өдөр хонх дуугаргав. Сүнслэг  оршихуйд итгэл минь алдраад байсан тул өөр нэгэн орлуулагчийг олох гэж тэмүүлсэнгүй ихэд зугтсан юмдаг.
Нэг  сайхан сартай шөнө татагдан байж би өөрөө ямар нэгэн шахалтгүйгээр уншиж эхэллээ. Яахын аргагүй туйлын их татагдан уншиж, бүх бичлэгийг шунан, хайн байж үзэж дуусгав. Дараагаар нь ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР  ном аль хэдийн манай гэрийн номын тавиур дээр заларсныг ажаад уншиж дуусгав. Энэ өдрийг хүртэл би  сүнсний өнөөх сургалтаа, сүнсний хамгаалалт зэргийг ихэд санагалзан, өгүүлэн тэмүүлэн  буйгаа мэдэрсэн ч юу ч хийж чадаагүй  юм даг.
 Үнэндээ надад материаллаг  бүх зүйл байсан. Харин ганцхан зүйл л байсангүй. Надад сүнсний ертөнцийн буюу хамгаалалт, тэр өмөг түшиг минь л алга байсан. Энэ нь намайг улам бүр ганцаардуулж, сэтгэлийг минь зовоож,сүнс минь шаналж, уйлж байсныг одоо тодхон  санаж байна. Ийнхүү би фейсбүүкээр Дээдэстэй анх харьцан:


Амар байна уу та. Би угтай эсэхээ мэдэх гэсэн юм.
Та сайн бөө зааж өгөх боломжтой болов уу?
Баярлалаа.” гэдэг захиа явуулав аа. Тэр өдөртөө хариу нь ирж,

“Сэлхэнцэг удгантай золгоод үз, Тэнгэр хүүгээс утсыг нь аваарай” гэв.

         Тэр дор нь хайж Тэнгэр хүү ахын фейсбүүк хаягийг нь олж , дараагаар нь чаатлан шалгалтанд  оров оо. Уг шалгалтыг давсны дараа арай гэж  Сэлхэнцэг Удганы утсыг олж аваад  дор нь залгав. Үнэнийг хэлэхэд их эмээсэн. “Яана аа, Одоо тэр хүн намайг нэвт унших байхдаа, далдаас намайг харах байх даа”  гээд л. Их инээдтэй. За ингээд шууд зорилгоо хэлэв ээ хөөрхий. Тэгсэн намайг өнөө орой манайд хүрээд ир гэв. Хэдэн хүнээс хамт яваад өгөөч гэтэл бүгд л өөрийн ажлаар шалтаглав. Ингэж хэд хоног зугтааж нэг, бултаж нэг, мартаж нэг явсаар 7 хоногийг ардаа орхин явтал он гараад нэг хонож байхад гэнэт огцом халуурч, зүрхээр хатгуулан, ухаан алдан унав аа хөөрхий. Өнөө завгүй байсан хүмүүс гэнэт л сандралдан гүйлдэхэд би нэг сэргэмээр аядсанаа ээжийгээ нөгөө Удган руу түргэн утасдаарай гэчихээд дахин ухаан алдав. Ингээд Удганых руу очихдоо дотроо нэгэн айдастай байв.Учир нь би анх удаа бөө хүний буултанд сууж буй нь тэр учраас эмээсэн, сүрдсэн байж мэдэх. Инээдтэй ч юм шиг.

“Яана аа би уггүй бол яах вэ?” гэж. ХЭХЭХЭ.

Юм болгоныг авах гэсэн шуналтайдаа биш юм. Энэ бол ердөө л би сүнсээ зөв мэдэрсэн эсэхээ л батлах гэсэн оролдлого.Ингээд маргааш нь Удганыд очин золгоход
“...үеэсээ ... талаасаа угтай , улаач болох үр байна даа, түргэн угаа авах
хэрэгтэй , их шахаанд орсон байна. Аминд нь тулсан байна” гэв ээ. Ингээд нэгэнт цаанаасаа баттай санагдсан учраас, өөр бөө дээр очихыг хүссэнгүй, зорьсонгүй.
Угтай гэдгээ мэдсэндээ тэнгэрт тултал баярласан нэгэн орой ингэж өндөрлөв өө