Эхлэл > | > Эх дэлхийнхээ төлөө...

Эх дэлхийнхээ төлөө...


Нийтлэгдсэн: Saturday, December 1, 2012 | Сэтгэгдэлгүй

Урьд шөнө би нэгэн хар дарсан зүүд зүүдэллээ.

Нэгэн буурал улаачдаа буугаад голын дэргэд хэвтэж тааваараа сайхан байх юм гэнэ. Тэр голын лус эзэн нь бололтой. Хажууд нь эрхлэн тоглох 3 үр суух бөгөөд нэг нь хөлд ороод удаагүй, нэг нь түүний эцэг, харин нэг нь эмээ нь буюу эцгийнх нь ээж байж л дээ.

Хүүгээ голын дэргэд тоглуулах аав буусан лусын эзнийг лус гэж мэдсэнгүйгээр барах уу нэгэн зүйл гуйж гэнэ. "Та нэг аяга нулимс өгөөч, миний хүү таны нулимсаар тоглъё гэнэ ээ" гээд л гуйгаад салдаггүй. Лусын эзэн хилэнгээ ихэд дарсан боловч хүүгийн аав нь шалсаар байгаад лусын эзний нулимсыг авч чаджээ.Нүднээсээ усан биш цусан нулимс лусын эзэн гаргахыг залуу хэрхэн мэдэх билээ? Гэтэл...

Голын эрэг, зүлэг ногоо зуны ногоон өнгөнд будагдаж, голын тунгалаг ус нь сав мөрнөөр урсан долгиолж байснаа хөрс шороо газраас  бутран салж агаарт хуйлран үзэгдэх орчныг харагдахгүй болгон, тунгалаг голын ус нь цусан далай мэт нөжрөн урсах ажээ.

Харин хүүгийн аав нэг аяга л нулимс авах гэж байсан юм шүү дээ хэмээн мунхрахад өөрийн улаач ах нь аль хэдийн энэ хөрстөөс одсон байлаа. Нэг аяга нулимс гэхэд асар их үнэтэй олдож дээ.

Хүмүүс бид гол, уул, мод гээд байгаль эхийн өөр өөр дүрст, төрөлтөн хүүхдүүийг амьтай гэдгийг нь мэдэхгүй умартан хөрстөд зөвхөн өөрсдийгөө л амьд төрөлтнүүд хэмээн мунхран энэ зүүд мэт алдааг хайхралгүйгээр олонтоо давтан үйлдэж, цэвэр агаар бэлэглэгч ой модыг үй олноор нь огтолж, уух усыг маань бэлэглэдэг гол мөрнийг асар ихээр бохирдуулж, байгаль дэлхийгээ хайрлахгүй явсаар өөрийн өчүүхэн жаргалаа амьдрах орон гэр, ахан дүүсээ алдан, тэдний алтан амиар солих нь ДЭНДҮҮ харгис хэрцгий, амиа бодсон, ухаан дорой байгааг маань харуулж байгаа бус уу?

Цаашлаад их ирээдүйг бүтээлцэх хойч үедээ амьдран суух  газар нутаг үгүй болж энэ мэтээр яваад, ухаарахгүй байвал ДЭЛХИЙ ЭЭЖ маань цурхиран уйлж оршин тогтнох аргагүйд хүрч байна. УХААРЦГААЯ, ЗОГСОЦГООЁ, ХАЙРЛАЦГААЯ!