Эхлэл > February 2013

February 2013

Нулимстай нийтлэл = Ухаарсан нь

Monday, February 25, 2013

Ангилал : , Off


2013.02.25
Тэнэгхэн би өөрийн нэгэн дүрийг http://kharzed.blogspot.com/2013/02/blog-post_20.html ХарЗэд улаачийн дээрх нийтлэлээс олж харлаа.

Уншингуутаа өөрийн ямар улаач вэ гэдгээ тунгаахад өөрийн эрхгүй дүр зураг сэтгэлд минь буув. Нулимс урсаад л шууд тахил дээрээ очин мэлмэрэн уйлав. Ямар дорой, мулгуу, халамжгүй улаач вэ, яагаад өндөр дээд та нар минь над шиг ийм арчаагүй, хайхрамжгүй үр дээрээ яаж "тоож" залраа вэ хэмээн уйлахад буурлуудын маань  мулгуу намайг хайрлан, үнэрлэн, мөрөн дээр минь гараа тавин энхрийллээ.

Резин миний дурсамж /үргэлжлэл/

Saturday, February 9, 2013

Ангилал : , Off


             Өжий Хайрханд  мөргөх үед уйлахгүй байх хэрэгтэй гэж Хаан Дээдэс айлдав. Хайрханд мөргөн хүндэтгэл үзүүлсний дараагаар бид Амарбаясгалант хийдийг зорив. Бумбаны тахилга болж байсан ба  хамгийн оргил үе нь  гэнэ.

            Толгод уруудаад хийд рүү ороход машин бүрт нэг шуудай өгсөн бөгөөд нь энэ нь хогоо хийх зориулалттай. Хөдөө хээр явахдаа машиндаа хэд хэдэн ийм шуудай авч явах нь илүүдэхгүй бөгөөд их хэрэгцээт эд байна лээ. Манайхан бүгдээрээ хийд рүү орсон, харин  Харзэд бид хоёр хийд рүү оролгүй машиндаа үлдсэн юм. Уг нь би  бусдыгаа даган хийд рүү орох хүсэлтэй байтал Харзэд намайг "ороод хэрэггүй, энд газраар...  дүүрэн байна, машинаас буух юм бол хөл чинь мэдээ алдчихвал хэцүү шүү дээ, аягүй бол энэ мэтийг чи залгичихна тиймээс хэрэггүй" гэж хориглосон юм. Харин нөгөө хэд маань хийдээс гарч ирээд сонин хачинаа дуулгав. Бүгдийнх нь онгод налчихаад, нэг л уур хүрээд, оволзоод байх юм гэсээр машинд орж ирээд сүү ууцгаав. Хийдийн гадаа дүүрэн машин, дэлгүүрүүд, хоолны газрууд, Их Дэлгүүрийн урд байдаг үсэрдэг тоглоом зэрэг наадам болж байгаа мэт л хөл хөдөлгөөн ихтэй байсан.

Резин миний дурсамж: Сэлэнгэ аймаг

Ангилал : , Off


2013.02.09 Битүүний өмнөх өдөр

Хэдэн шөнө зүүдэнд блогоо бичиж байна гэж зүүдэллээ. Сэлэнгэ, Дундговь явсан тэмдэглэлүүдээ бич бич гээд толгойноос ер салдаггүй. 2012 он буюу энэ луу жилд Дээдэс маань Монгол орныхоо 4 зүг 8 зовхис руу явж Монгол орныхоо хилийг хамгаалж, хүнд үйлүүд хийсэн билээ.

Хэнтий: Халдун Хайрхан, Бүрги эрэг
Өвөрхангай: Хубилай жанжины цэргийн туурь, Мандухай Цэцэн Хатны харуулын цамхаг, Найман нуур, Улаан цутгалан /Энэ тухай Болор Бон эгчийн нийтлэлүүд дээр их сайхан дүрслэн бичигдсэн./

http://erhshar.blogspot.com/2012/07/blog-post.html
http://erhshar.blogspot.com/2012/07/blog-post_3058.html

Сэлэнгэ: Дулаан хан уул, Сайхны хөтөл, Гүн нүүр, Өжий /хуучнаар Бүдүүн/Хайрхан, Амарбаясгалант хийд
Дундговь: Их газрын чулуу, Өөш манхан

"БИ" хэн бэ?

Friday, February 8, 2013

Ангилал : , Off


2013.02.08

Гэрийнхэнийг маань барьсан онгодын бариа өчигдөр дуусав. Нийт есөн гариг бариа явагдана гэсэн бөгөөд эхний зургаан бариаг домч эмээ хийсэн. Учир нь биений юм ирсэн тул хуяглахгүй юм чинь бариа ч дуусаа байлгүй эсвэл хэд хоногийн дараа дахин үргэлжлүүлэх биз гэж бодлоо.


Гэтэл тэгсэнгүй, онгодоо налуулж байгаад барих юм гэнэ. Ингээд анх удаа өөрийн биеэр онго налуулж үйл хийснээ мэдрэв. Тэр олон хүнд хэдэн цаг тасралтгүй бариа, эмчилгээ хийхэд гар минь огт цуцаж ядарсангүй. Дээд тал нь зургаан цаг. Домч онго үрсээ барин, эмчилсэн наад захын баталгаа нь энэ. Цаанадаж миний огт мэдэхгүй цэгүүд дээр даран, энд ийм учраас дарж байна гээд л домч онго үйлээ хийсэн. Миний мэдэхгүй гэчихжээ бас. Би гээч ямар хүн барьж, эдгээж байсан тохиолдол  нэг ч байсан биш. Бүгд л буурлуудын эрдэм, чадал. Харин би энэ үйлэнд өөрийн бодлоо оруулж саад хийхгүй байхыг ихэд хичээв.

Би Монгол хүн

Ангилал : Off


Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог

Унасан энэ л нутгаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө
Эхийн сүү шиг санадаг

Энэ хүү нь Монгол хүн
Эх орондоо хайртай л хүн

Энэ хүү нь Монгол хүн
Эх орондоо хайртай л хүн