Эхлэл > June 2013

June 2013

Нуураа та минь, Байгаль далай эх минь

Tuesday, June 25, 2013

Ангилал : , Off


2013.06.25
Mягмар гариг

2013.06.22 буюу жилийн хамгийн урт өдөр Тэнгэр Дээд Удганы удирдлаган доор өргөөний 70 гаруй улаачид Оросын Холбооны Улсад байрлах дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг уст нуур болох Байгаль далайн амийг сэргээн тахиж,  хүндэтгэл үзүүлээд ирлээ.


                                               Байгаль нуур: Үйлийн өмнө

Шаардлага нэмэгдсэн нь: Халдун хайрханы тахилга

Wednesday, June 19, 2013

Ангилал : Off


2013.06.18
Мягмар гариг

Энэ оны зургаан сарын 15,16нд өргөөний 70 гаруй улаачид Тэнгэр Дээд Удган Дээдсийн хамтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хойд хэсэгт байрлах  Халдун* хайрханаа тахиж, хүндэтгэл үзүүлэв. 

Энэхүү тахилга нь энэ жилийн хоёр дахь тахилга бөгөөд мөн хоёр дахь удаа өргөө хотлоороо уг хайрхан дээр очлоо. Өнгөрсөн жил хайрханы амийг сэргээсэн бол энэ жил хайрханаа тахихаас гадна өөр үйлүүд мөн хийгдсэн юм.

 Өнгөрсөн жил Дээдэстэй нийлээд 14 улаач тахилгад оролцсон бол энэ удаад 77 улаач оролцжээ. */Нондин жилийн тахилгаас хойш Бурхан Халдун хайрханыг Дээдэс Халдун гэж нэрийдээрэй хэмээсэн учир түүнээс хойш ингэж дуудагдах болов./15 буюу хагассайн өдрийн үдээс хойш биднийг очиход хангай дэлхий өнгө үзэмж, илч дулаан, үнэрээ тансаг сайхнаар дэлгэн ээлжлэн байлаа.

Бодож байна би, юу хэлэхээ...

Monday, June 10, 2013

Ангилал : Off


2013.06.10
Даваа гариг /Яагаад нэг отог олон улаачтай вэ?-үргэлжлэл/ 

Замбын бид нар, Тэнгэр үзэлтэй хүмүүс бүгд онгод байх бүрэн боломжтой ажээ. Үндсэндээ буурал байх уу, буг болох уу гэдэг та бидний энэ дэлхий дээр хүн байх хугацаандаа амьдрах амьдралын сонголт, хэв маяг.

Буурал тайлбарлахдаа "Гурван цагийн хэлхээ мөнхөд үргэлжилдэг. Өнөө цагийн та үрс ирэх ирээдүйд өнгөрсөн цагийн онгод болно. Учир нь ирээдүй цагтаа бол өнөөгийн та үрс өнгөрсөн цагийн хүмүүс шүү дээ.

Ойлголт:

Дэмчийн аялгуу = Тэгшитгэл

Saturday, June 8, 2013

Ангилал : , Off


2013.06.08
Хагас сайн өдөр

Энэ жил өргөөний улаачдын дэмч болоход өөрсдийгөө бэлтгэх зорилтот жил. Дэмч болно гэдэг нь хажуу дэргэдэх улаачдаа "дэм" болохыг хэлээд байна уу? Хотол олонд "тус" болохыг хэлээд байна уу?

Дэмчийн аялгуу гэж юу гэсэн үг вэ? /Буурлын сургааль/

"Өнгөт энэ хорвоо дээр
Хүн зон нь олон ч гэлээ
Хамгийн дээд нэгэн л
Дэмч алдрыг хүртдэг юм

Эзэн нь хэн бэ?

Monday, June 3, 2013

Ангилал : Off


2013.06.03
Даваа гариг

Өчигдөр буюу 06.02нд гэрлийн өргөөний үүсгэн байгуулагдсан хоёр жилийн ой болж Дээдэс гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Доорх айлтгалийг 2012.09.01 нд Найрамдал дах нэгэн улаачийн онгодын өргөөнд Дээдэстэй нийлээд 9 улаач байхад Ундрахуй миний сонсож бичсэн айлтгал бөгөөд цааш тайлбаргүй.

"Энд түм түмэн онгод чуулж
Эрэмбэ дарааллаар хуран цуглана
Угсаа залгамжлах үрс минь
Удмыг минь хамгаалах, бататгах
Үнэт өв болсон ариун үрс минь
Үргэлжлэх үйлийг минь хүлээн авцгаа