Эхлэл > August 2013

August 2013

"Үндэс" эхлэл

Thursday, August 29, 2013

Ангилал : Off


2013.08.29

Тэнгэр Удганы улаачдад өгсөн даалгавар : судар унших. Эхлээд өөрөө уншин тайлна. Дараа нь буурлуудаасаа асуун, өөрийн зөв буруу тайлсан эсэхээ шалгах. Миний ойлгосноор энэ нь угаа аваад удаагүй байгаа олон улаачдад буурлуудаа яриулж сургахад дэмтэй болов уу.

Оршил

"ИХ МОНГОЛ-ын Ард түмэн Үндэсний Алтан Дээд ГЭР ИЭ-тэй байхын учир нь"

Хаан Алтайн оргилоор, Хангайн уулсын өврөөр

Tuesday, August 20, 2013

Ангилал : Off


2013.08.20

Могой жилийн билэгт сайн өдрөөр эхэлж, ивээлт сайн өдрөөр өндөрлөсөн аялал Гэрлийн Өргөөний улаачид Тэнгэр Дээд Удган Дээдсийнхээ удирлага дор Монгол орныхоо баруун бүсийн аймгуудын төрийн тахилгат хайрхад, томоохон нуур, гол мөрнүүдийг тахин, хүндэтгэл үзүүлэн энэхүү үйл дүүрлээ. 


Үйл энэ сарын нэгний өдөр эхэлсэн бөгөөд 80 гаруй хүний бүрэлдэхүүн, 20 машинаас бүтсэн хамт олон баруун зүгийн 7 аймагт үйл хийх ёстой байв.