Эхлэл > December 2013

December 2013

Тэвчих үү МУУг?

Tuesday, December 17, 2013

Ангилал : , Off


2013.12.15

Цаг хугацаа явсаар, өдөр хоногт хийж амжуулсан зүйл хомс байснаас тэр үү буурлууд улаачийгаа шахав болтой. Хүсэн хүлээж байсан нэгэн ажлын үр дүн урмыг минь хугалж, нэгэн эмэгтэйн хайхрамжгүй үйлдлээс болж хохиров. Хариуг сонссоны дараа сэтгэлээр унаж бухимдав, уйлав, гайхав.

Нэр бүхий хүмүүсийн тусламжтайгаар энэ ажилд анхаарлаа хандуулахаа болив. Яагаад ийм зүйл надад тохиолдож байгаад их гайхлаа. Буурлууд минь хаа байна вэ, юунд би ийнхүү хохиров гэх асуултыг өөрөөсөө, буурлаасаа асуув. Өөрөө өөрийнхөө талаар бодоход нулимс асгарав. Өөрийгөө өрөвдөөд байв. Гэтэл өөрийн нөгөө хэсэг болсон буурлаа мэдэрхэд өөрийгөө өрөвдөх нь бүү хэл инээд хүрэв. Оройны буултаар ухаарлыг оллоо. Олоод баярлав, инээд хүрэв, өөрийгөө голов. Өдөр нь л нулимс минь бөмбөрч байсан бол шөнө нь инээд хүрэн өөрийгөө шоолов.

Утаснаас илүү ухаан

Sunday, December 8, 2013

Ангилал : , Off


2013.12.08

Надад тохиолдоод байгаа үйл явдлууд, зүүд бүгд аяндаа нэг нэгэнтэйгээ холбогдоод тайлах, түүнийг тунгаан бодож ухаарал олох буурлын сургалт үргэлжилсээр энэ өдрүүд өнгөрч байна.

Саяхан "Анзаарч чадвал амьдрал сайхан" номын нээлтэнд уригдлаа. Энэ номын зохиогч нь Хэ Мин нэрт Солонгос лам бөгөөд Америкийн хоёр том их сургуульд суралцсан байна. Кино найруулагчийн чиглэлээр Америк орныг зорьсон хэдий ч мэргэжлээ сольж шашин судлаач болжээ. Тэрээр олон оронд уригдан лекц тавьж, хүмүүст сэтгэл зүйн талаар зөвөлгөө өгсөөр. Энэхүү номын утга нь өнөөгийн сэтгэл зүйн дарамт, ачаалал, уур бухимдалаас өөрийгөө салгах дадалд сурахад оршино. Тухайлбал: уурлах үедээ өөрийгөө "гаднаас" нь хар, хараад эргэцүүлэн бод, би үүнд уурлаад байгаа юм уу даа, энэ нөхцөл байдал миний уурыг хүргэх хэмжээний том асуудал гэж үү, би уурлах "шаардлагатай" юу гэх зэргээр өөрөөсөө асууна.


БҮҮ УНШ: Энд нэг ч ҮГ байхгүй

Friday, December 6, 2013

Ангилал : , Off


2013.12.03-07

Уржигдар дэгдээгүй сүнс зүүдэллээ. Нүдээ олон тод өнгөөр будсан тэрээр уйлаад л манай гэрийн хаалга руу дөхөөд байх юм. Зүрхэлж орж ирж чадахгүй байгаа харагдана. Гэвч үнэн учраа хэлээд уйлан, сүнсийг нь дэгдээхийг гуйв. Тэр эмэгтэй тавь дөхөж байгаа бөгөөд нэг нялх хүүхэдтэй, нөхөр нь гэж хүн байдаг ч би хүүхдээ л нэг харчихмаар байх юм гээд уйлав. Эгч нь танай гэрийг чинь цэвэрлээд, танд туслаад байж болох уу гэлээ. Би сэжиглээд түүнийг өөртөө ч ойртуулахгүй байхад манайхан /буурлууд/ яах ч үгүй гэртээ түүнийг оруулав. Тэр биднээс дөлөөд, эмээгээд байгаа нь илт байв. Өглөө нь босоход тэр очих газраа очсон байж сэтгэлийг минь амраав.

Чоно лусын орноор аялсан нь

Thursday, December 5, 2013

Ангилал : , Off


2013.12.06

Урьд шөнө адал явдалтай зүүд зүүдэллээ.

Хэсэг бүлэг хүмүүс отог болон амьдарч байх юм. Гэтэл тэр отог руу үй түмэн чоныг отгийнхон өөрсдөө далласаар байгаад отог руу гаа чиглүүлээд ирэв. Дөхөөд ирсэн чононуудыг хайр найргүй устгаж байх юм. Тийм их чононоос ч айхгүй тулалдаад байгаа өөрийгөө харсан чинь би өөрөө чоно байв. Ингээд отгийн хаалга руу ойртон ирэхэд отгийн хүмүүс хаалгаа доош буулгахад урхи дэлгэгдэх нь тэр. Хаалга газарт хүрэхэд ёроолд нь хортой үзүүр газарт шигдсэн тул бүх чононууд хордож үхэв. Гэтэл хэдэн чоно хордохоосоо өмнө хүн болоод отгийн хаалган дээр гараад ирж. Тэгсэн би бас чоно байхаа болиод хүн болсон байв. Ингээд хоёр хаалганаас сүлжсэн байсан бүдүүн дээсээр янз янзын зангилааг хөлөөрөө агаарт яг л акорбатчин шиг зангидаж дээсээр урхидан дайсныг хумхын тоос болгоход эхний давааг амжилттай давсны илрэл болж би огт өөр хэмжээст орон зайд хүн дүрээр /эрэгтэй/ шилжив.

Уснаас кола хүртэл...

Wednesday, December 4, 2013

Ангилал : , Off



2013.12.04

Гэрлийн өргөөнд June tmg -ийн бичсэнийг уншаад өнөө цагт бид ямархан хүнсийг хэрэглэж байгаа талаар бодлоо. Биенд шим тэжээл болохгүй, яс сийрэгжүүлж, уушиг хордуулах гээд олон төрлийн хорыг бид өөрсдийн дур хүслээрээ хэрэглэдэг болжээ. Түүхий уснаас эхлэн кола гэх зэрэг.


Өчигдөр хадам бууралтай золгоход түүхий ус ууя гэв. Багадаа би ам цангахад заримдаа түүхий ус уучихдаг байсны шанд миний ам юм л болвол гэмтдэг байсан тул аминдаа бууралд усыг түүхийгээр нь уух хэрэггүй гэсэн санаатай хэлэв. Буурлаа үүнийг буцалгаагүй байгаа тул та уугаад дэмий биш үү гэхэд за чи мэдэр гэв. Гэтэл буурал түүхий усыг гурван дарааллаар цэвэрлээд л цэвэр тунгалаг булгийн ус мэт ариун болголоо. Үүнд: