Эхлэл > 2014

2014

Үйлийн зангилаа

Thursday, August 28, 2014

Ангилал : Off


2014.07

1.Засал гэж юу вэ?

Ивээлт дээд заяаг өв тэгш байлгах үйл
Замба нартын ахуй амийг өнөр болгох үйл
Алд биеийн ахуй амийг нимгэлэх үйл
Олон үйлийн учгийг тайлах үйл

2.Заяа гэж юу вэ?

Нартад заяа заяан дээд
Гагц хүмүүн заяа гэж бий.
Хөх толбот хүмүүн заяа нь
Эгэлгүй нэгэн заяа

Бүтэн үнэн - Эцэсгүй худал - Эргээд үнэн

Friday, July 25, 2014

Ангилал : , Off


2013.11.09- 2014.07.24

Гэрлийн өргөөнд Тэнгэр удганы бичсэн бичвэрүүдийг уншиж байхад онгодоос суралцах, улаач нар өөрсдөө хичээх талаар дахин бодлоо. Кү сурлага гэдэг нь онгодоосоо онгодын эрдмийг суралцаж, өөрийн чадвараа нэмэгдүүлж, ухаарлыг олон эрдэм болгох тухай хэмээсэн. Үүнээс ил далд ертөнцийн холбоосын талаар бодов. Далд ертөнцөд итгэх нь ил, бодит энэ ертөнцөд итгэх итгэлээс нэмүү байx хэрэгтэй юу, нэгэнт л нүдэнд харагдахгүй байгаа зүйлд итгэх нь мунхаглал уу, аврал уу?

Бодол хөвөрсөөр хоёр хаалганд тулж зогсох нь тэр.
1. Далд ертөнцөд гүн итгэгч - Ил ертөнцөд итгэлийн тулгуур хүсэгч

Далд ертөнцөд хүн нэгэнт итгээд эхэлбэл зарим нь  дэндүү туйлширдаг нь зүрх зүсэгдэм. Өөрөө энэ бодит ертөнц дээр амьдарч байгаагаа умартдаг юм уу эсвэл ид шидийн ертөнцөд бодлоороо дүүлэн нисэх нь жаргал авчирдаг юм уу? Тухайлбал, бөө мөргөл шүтлэгт хүн бие нь багахан чилээрхэхэд "далдын юм байгаа юм биш биз, хэн нэгэн харвачихаагүй байгаа даа, яг тэгж таарлаа" хэмээн сэтгэл зовних нь утгагүй л болов уу. 



Өрөөлд бус өөртөө хандъюу

Ангилал : Off


2014.04.20

Өвгөдийн сургаал үгүй наранг угтах нь өнөө цагийг нүдээ анин, харанхуй ой дундуур тэмтчин явах адил санагдах болжээ. Сэтгэл гутрахад бөөцийлөн босгоод ирэх, итгэл гундахад энхрийлээд түшээд  ирэх тэр л хайрыг үйлдлээс илүүтэй үгнээс нь сонсох "боломж бүрдсэн нь" их хувь бололтой.

Өртөөлөх нэгэнгүй өвөг байхад
Өөчлөн голох нэгэн байдаг.
Өөнтөглөн харах нэгэн байхад
Өрөвдөн тосдог нэгэн байдаг хойно
Өр зүрхнээсээ л зүтгээд явахад
Өөдөө тэмүүлэх заяатай биз ээ.



Хавар айлдсан өвгөдийн сургаалыг өртөөлъюү.

ШАШИН БӨӨ ХОЁРЫН ЯЛГАА

Thursday, July 24, 2014

Ангилал : , Off


2014.04.13

Шашин:

-Толгойлогч буюу тухайн итгэл үнэмшилийг үндэслэгчийн үзэл санаа дор нэгдэн цугласан хүмүүсийн бүлхэм ба баримтлах зарчимтай, ном дүрмийг нэг бүрчлэн дагах сахилтай, тодорхой хэв шинжийг өөртөө бүрдүүлсэн "байгууллага" гэж хэлж болох. Уг үзэл санаа нь үе улиран урт хугацаанд үргэлжлэх хандлагатай болов уу.

-Заасан, чиглүүлсэн зам мөрийг сэтгэлдээ баримталж, үйл хэрэгтээ тусган мөрдлөгө болгох, итгэл үнэмшлээ чанд хадгалах

-Доор дүрслэн үзүүлсэн зураг шиг гагцхүү доошоо буюу итгэгч нар руу чиглэсэн байдлаар шашин гэх сэтгэл, итгэлээрээ нэгдэн цугласан хүмүүс. Өөрөөр хэлбэл, тухайн хүний итгэх эсэх сонголттой байдгаараа БӨӨ МӨРГӨЛ, ШҮТЛЭГээс өөр болов уу.

Үнэхээр байдаг уу?

Wednesday, July 23, 2014

Ангилал : , Off


2014.07.24

           Итгэл үнэмшил гэх тархины нэгэн хаалга зүрхтэй холбогдон хүмүүний амьдралд өөрийн нөлөөгөө бататгасаар он цагийн эрхэнд шашин болж манджээ. Өрх тусгаар биш ч гэлээ сүсэг бишрэлээрээ тусгаар итгэлийн вант улсыг байгуулталаа тууштай байж чадсан тив тивийн ахан дүүс сүсгээрээ өрсөлдсөөр эцэс сүүлдээ  өөрийн дотоод сэтгэлээ булингартуулсан нь илхэн.



ЭНХИЙН УУХАЙ: Зүүн зүгийн тахилга

Tuesday, July 15, 2014

Ангилал : , Off


2014.06.23 - 07.15

                   Ажлын ачаалал ихэссэнээс ч тэр үү, зуны дэлгэр цагт өөрийн эрхгүй хөрст хангайд өвөг буурлаа алддаа залах хүсэл оргилж, газар оронд харааны хязгаар руу хүлгийн жолоог агсмаар. Замба нартын үйл, заяаны эрхээр даалгасан тавилангийн тэнцвэрийг барьж дадах нь ухааны сийрэг, овсгоог шалгах мэт. Эртнээс товлогдсон энэ удаагийн үйл хэрэг балчир бидний тэвчээрийг шалгах нь нэгэнт тодорхой болов.


                  Хээ угалз бүхэнд нийтлэг зураас байдаг ч өөр өөрийн сийлбэртэйн адилаар энэ удаагийн үйл хэрэг аянд мордсон зүрх сэтгэлтэн бүрт багагүй ухаарлыг олгосон биз ээ. Зүүнтээ зүгийг судлан байхад түүх дурсгалын өв арвин ихээс гадна тал газар түүний алдарт эх оронч шумуулын тухай үг сонсоогүй гэвэл худлаа.

ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ НОЦТОЙ ЗААЛТУУД ЦУВРАЛ: БАРИМТ 2

Thursday, June 19, 2014 Off


БАРИМТ 2. ГАЗРЫГ АНГИЛАЛ, ХУВААЛТ-НУТАГ ЗААГДАЛТ

“Газар нутгийн салшгүй бүрэн бүтэн байдал” гэдэг үгийг авч хаясны нэг, өчүүхэн шалтгаан нь доорхи заалттай холбогдож ирж байна.

“6 дугаар зүйл. Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал, түүнийг шилжүүлэх
6.1.Газрын нэгдмэл санг дор дурдсанаар ангилна:
...6.1.6.ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газар;...”

ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ НОЦТОЙ ЗААЛТУУД ЦУВРАЛ: БАРИМТ 1

Off


2014.06.18

БАРИМТ 1. МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТГИЙН САЛШГҮЙ БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ ЮУ БОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?


 2002 оны Газрын тухай хуулинд:

4 дүгээр зүйл. Төрөөс газрын талаар баримтлах зарчим
4.1. Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:
4.1.1. Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх;” гэж заажээ.

2013 онд Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай багц хуулийн төсөлд:

10 гаригийн асуултууд

Sunday, March 23, 2014

Ангилал : Off


ХАР БЭКИ ДЭЭДСИЙН ТАВЬСАН ТОДРУУЛАХ АСУУЛТУУД:

Асуулт 1.

ДААЛГАВАР: ЯДУУ ГЭДЭГ ҮГЭЭ ТА БҮХЭН БОДООД ХАРИУЛЦГАА. ЯА ГЭДЭГ НЬ ЯМАР ҮЕД ГАРДАГ АВИА ВЭ. АЛИВ ӨВДӨХ, ЁОЛОХ ҮЕДЭЭ ГАРАХ ЯАЯЯЯ, ЁООЁОЁОЁО ГЭСЭН УТГАТАЙ.ДУУ ХЭМЭЭХ НЬ ДУУЛАХ АВИАГ ГАРГАХ УТГА. ҮНДСЭН УТГА НЬ ЁОЁО БОЛОН ЯАЯАЯГ УРИН ДУУДАЖ ДУУЛАХНЭЭ.ЯА ДУУ БУЮУ ЯДУУ ХЭМЭЭХ НЬ ЗОВЛОНГОО ДУУДНА ГЭСЭН ҮГ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЁРЫН БИЕЛЭЛ. АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БИЛЭГ ГЭДЭГ БУС УУ.

Зургааханы бөөлөө: 108 гариг

Wednesday, March 19, 2014

Ангилал : , Off


2013 оны 9 сарын 22ны өдөр.

108 удаа өдөр бүр тасралтгүй бөөлнө гэдгийг сонсоод тооноос нь сүрдсэнээ өчүүхэн улаач нуухгүй. 9 сарын 29-ны ням гаригаас эхлэн 2014 оны 2 сарын 21 ны баасан гариг бууралтайгаа "танилцах" бөөлөө минь өндөрлөсөн.

ЧАНАЙ дээдсийн даалгавар

Ангилал : Off


2014.03.19

Асуулт:

Таван жилийн дотор чи яаж уулыг өргөж, усыг өөрчлөх вэ?
Хүн махаараа үүнийг үйлдэж чадахыг нь Ухаан тархи үүсгэдэг билээ.
Тэгвэл чи өөрийн чадлаар хэрхэн яаж үүнийг хийх вэ?

Эрчмийн шар нунтагын эсрэг тайван жагсаал

Sunday, March 16, 2014

Ангилал : Off


2014.03.09 Ням гариг

12.00 цагаас Гэрлийн өргөөний нийт хамт олон сэтгэл зүтгэлээрээ нэгдэн цөмийн эсрэг, багт тайван жагсаалд оролцлоо. Энэ удаагийн жагсаал гурав дах жилдээ зохиогдож байгаа гэнэ. Өнгөрсөн жилийнхтэй харицуулахад энэ удаагийн тайван жагсаалд оролцсон хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнийг харах сэтгэлд өег байлаа. Нэн ялангуяа ирэх ирээдүйн залгамж халаа болсон идэр залуучууд эрчмийн шар нунтаг болох ураны эсрэг ийн тэмцэн, үгээ үйлдэл болгож байгаа нь "урангүй" гэрэлт ирээдүй ихээхэн итгэл найдварыг хүн нэг бүрийн сэтгэлд зүрхэнд авчран байна.


Жагсаалд оролцсон гэрлийн өргөөний идэвхитэн гишүүд,  улаачдын төлөөлөл

Цуураад яах вэ?

Ангилал : Off


2014.03.03

Тэнгэр удганы даалгасан даалгавар.

Нэг. Авир гэж юу вэ?

Хоёр. Тогтворгүй төлөв
Гурав. Шантрал
Дөрөв. Бардамнал
Тав. Болхи
Зургаа. Залхуу
Долоо. Атаархал.

Айн, юу гэнэ вэ?

Sunday, February 2, 2014

Ангилал : , , Off


2014.02.02
Ням гариг

1 сарын 24-ны өдрөөс 27-ны даваа гаригын хооронд Баарин отгийн Их Биет Дээдсийн ивээл дор, Аянгат удганы удирдлаган дор, Утаа удган улаачлан дамжуулсан тун ховор сургалт боллоо. Эрүүл мэндийн сургалт гэж зарлагдсан боловч эрдмийн дээд ухааныг ачит дээдсүүдийн ивээлээр балчир ухаанаа тэлсэн, энэ биеэ эмчлэн зассан хосгүй хэдэн хоногуудыг гэрэлт өргөөний халуун бүлийнхний дэмээр дүүрэн олзтой ирлээ.

Могойн ярыг эмчлэх нь

Monday, January 6, 2014

Ангилал : , Off


2014.01.06

Энэ жил гарсны анхны нийтлэлээрээ эрүүл мэндийн зөвлөмж ялангуяа анагаах ухаанаар эдгэшгүй оношт өвчнийг бидний өвөг дээдэс эмчлэн, ор мөргүй эдгээсэн талаар өгүүлж байна.