Эхлэл > July 2014

July 2014

Бүтэн үнэн - Эцэсгүй худал - Эргээд үнэн

Friday, July 25, 2014

Ангилал : , Off


2013.11.09- 2014.07.24

Гэрлийн өргөөнд Тэнгэр удганы бичсэн бичвэрүүдийг уншиж байхад онгодоос суралцах, улаач нар өөрсдөө хичээх талаар дахин бодлоо. Кү сурлага гэдэг нь онгодоосоо онгодын эрдмийг суралцаж, өөрийн чадвараа нэмэгдүүлж, ухаарлыг олон эрдэм болгох тухай хэмээсэн. Үүнээс ил далд ертөнцийн холбоосын талаар бодов. Далд ертөнцөд итгэх нь ил, бодит энэ ертөнцөд итгэх итгэлээс нэмүү байx хэрэгтэй юу, нэгэнт л нүдэнд харагдахгүй байгаа зүйлд итгэх нь мунхаглал уу, аврал уу?

Бодол хөвөрсөөр хоёр хаалганд тулж зогсох нь тэр.
1. Далд ертөнцөд гүн итгэгч - Ил ертөнцөд итгэлийн тулгуур хүсэгч

Далд ертөнцөд хүн нэгэнт итгээд эхэлбэл зарим нь  дэндүү туйлширдаг нь зүрх зүсэгдэм. Өөрөө энэ бодит ертөнц дээр амьдарч байгаагаа умартдаг юм уу эсвэл ид шидийн ертөнцөд бодлоороо дүүлэн нисэх нь жаргал авчирдаг юм уу? Тухайлбал, бөө мөргөл шүтлэгт хүн бие нь багахан чилээрхэхэд "далдын юм байгаа юм биш биз, хэн нэгэн харвачихаагүй байгаа даа, яг тэгж таарлаа" хэмээн сэтгэл зовних нь утгагүй л болов уу. 



Өрөөлд бус өөртөө хандъюу

Ангилал : Off


2014.04.20

Өвгөдийн сургаал үгүй наранг угтах нь өнөө цагийг нүдээ анин, харанхуй ой дундуур тэмтчин явах адил санагдах болжээ. Сэтгэл гутрахад бөөцийлөн босгоод ирэх, итгэл гундахад энхрийлээд түшээд  ирэх тэр л хайрыг үйлдлээс илүүтэй үгнээс нь сонсох "боломж бүрдсэн нь" их хувь бололтой.

Өртөөлөх нэгэнгүй өвөг байхад
Өөчлөн голох нэгэн байдаг.
Өөнтөглөн харах нэгэн байхад
Өрөвдөн тосдог нэгэн байдаг хойно
Өр зүрхнээсээ л зүтгээд явахад
Өөдөө тэмүүлэх заяатай биз ээ.



Хавар айлдсан өвгөдийн сургаалыг өртөөлъюү.

ШАШИН БӨӨ ХОЁРЫН ЯЛГАА

Thursday, July 24, 2014

Ангилал : , Off


2014.04.13

Шашин:

-Толгойлогч буюу тухайн итгэл үнэмшилийг үндэслэгчийн үзэл санаа дор нэгдэн цугласан хүмүүсийн бүлхэм ба баримтлах зарчимтай, ном дүрмийг нэг бүрчлэн дагах сахилтай, тодорхой хэв шинжийг өөртөө бүрдүүлсэн "байгууллага" гэж хэлж болох. Уг үзэл санаа нь үе улиран урт хугацаанд үргэлжлэх хандлагатай болов уу.

-Заасан, чиглүүлсэн зам мөрийг сэтгэлдээ баримталж, үйл хэрэгтээ тусган мөрдлөгө болгох, итгэл үнэмшлээ чанд хадгалах

-Доор дүрслэн үзүүлсэн зураг шиг гагцхүү доошоо буюу итгэгч нар руу чиглэсэн байдлаар шашин гэх сэтгэл, итгэлээрээ нэгдэн цугласан хүмүүс. Өөрөөр хэлбэл, тухайн хүний итгэх эсэх сонголттой байдгаараа БӨӨ МӨРГӨЛ, ШҮТЛЭГээс өөр болов уу.

Үнэхээр байдаг уу?

Wednesday, July 23, 2014

Ангилал : , Off


2014.07.24

           Итгэл үнэмшил гэх тархины нэгэн хаалга зүрхтэй холбогдон хүмүүний амьдралд өөрийн нөлөөгөө бататгасаар он цагийн эрхэнд шашин болж манджээ. Өрх тусгаар биш ч гэлээ сүсэг бишрэлээрээ тусгаар итгэлийн вант улсыг байгуулталаа тууштай байж чадсан тив тивийн ахан дүүс сүсгээрээ өрсөлдсөөр эцэс сүүлдээ  өөрийн дотоод сэтгэлээ булингартуулсан нь илхэн.



ЭНХИЙН УУХАЙ: Зүүн зүгийн тахилга

Tuesday, July 15, 2014

Ангилал : , Off


2014.06.23 - 07.15

                   Ажлын ачаалал ихэссэнээс ч тэр үү, зуны дэлгэр цагт өөрийн эрхгүй хөрст хангайд өвөг буурлаа алддаа залах хүсэл оргилж, газар оронд харааны хязгаар руу хүлгийн жолоог агсмаар. Замба нартын үйл, заяаны эрхээр даалгасан тавилангийн тэнцвэрийг барьж дадах нь ухааны сийрэг, овсгоог шалгах мэт. Эртнээс товлогдсон энэ удаагийн үйл хэрэг балчир бидний тэвчээрийг шалгах нь нэгэнт тодорхой болов.


                  Хээ угалз бүхэнд нийтлэг зураас байдаг ч өөр өөрийн сийлбэртэйн адилаар энэ удаагийн үйл хэрэг аянд мордсон зүрх сэтгэлтэн бүрт багагүй ухаарлыг олгосон биз ээ. Зүүнтээ зүгийг судлан байхад түүх дурсгалын өв арвин ихээс гадна тал газар түүний алдарт эх оронч шумуулын тухай үг сонсоогүй гэвэл худлаа.