Эхлэл > > Үйлийн зангилаа

Үйлийн зангилаа


Нийтлэгдсэн: Thursday, August 28, 2014 | Сэтгэгдэлгүй

2014.07

1.Засал гэж юу вэ?

Ивээлт дээд заяаг өв тэгш байлгах үйл
Замба нартын ахуй амийг өнөр болгох үйл
Алд биеийн ахуй амийг нимгэлэх үйл
Олон үйлийн учгийг тайлах үйл

2.Заяа гэж юу вэ?

Нартад заяа заяан дээд
Гагц хүмүүн заяа гэж бий.
Хөх толбот хүмүүн заяа нь
Эгэлгүй нэгэн заяа


Өөрийн алдад оноогдсон
Энэхэн сүнсийг ивээсэн
Өөрийн энэхэн тавилан

3.Эр гэж юу вэ?

Эрэмгий зоригтны дээд
Энэ биеийн хань
Эгэлгүйд түших анд
Өрх бүлийн эзэн
Отог бүлийн залгамж
Төрт улсын халаа
Төвшин амгалангийн өртөөч

4.Ир гэж юу вэ?

Гунисан сэтгэлийн жолоо
Алдуурсан бодлын амгай
Мохсон сэтгэлийн ундраа
Маргаадрын үйлийн эхлэл

5.Ур гэж юу вэ?

Ухааны дээд эв
Эвийн дээд урлал

6.Өр гэж юу вэ?

Өр нимгэн зүрх
Өрөвч сэтгэлтний хана

Өр зүрхний шимшрэл
Амалсан амлалтын санамж

7.Үр гэж юу вэ?

Амь голыг таслан байж унасан
Ахуйг залгамжлах хойч амь

8. Ар гэж юу вэ?

Хэлсэн үгийн түшиг
Итгэл найдварын голомт

9.Ор гэж юу вэ?

Газар орны орон
Оршин буйгийн илрэл

10.Тэнгэр гэж юу вэ?

Газар дэлхийн савслагат /үл үзэгдэх/ хаалга

11.Газар гэж юу вэ?

Хөрст дэлхийн дээвэр

12.Гэр гэж юу вэ?

Оломлохуйн ухааны оньсон түлхүүр
Оосор бүчит оюуны өргөө

13.Голомт гэж юу вэ?

Өргөө гэрийн гал
Өсөх үрсийн гэгээ
Өнгө нэмэх хань
Өнөр бүлийн суурь

14.Бүл гэж юу вэ?

Амь нэгт ахан дүүс
Ачлалт аав, энэрэлт ижий
Амраг хос, алагхан үрсийн халуун амь.

15.Отог гэж юу вэ?

Бүлийн нэгдэл
Бүрэнхийг сарниагч

16.Аймаг гэж юу вэ?

Хам шинжит отгийн нэгдэл
Хамтран орших бүлийн хүрээ

17.Улс гэж юу вэ?

Тусгаар тогтнолоо үүдээ болгосон
Тулах гал голомтоо бөхөшгүй болгосон
Эх орноо сэтгэлдээ багтаасан
Элэг нэгт отог аймгууд

18.Үндэстэн гэж юу вэ?

Угсаа гарвал ондоотой
Удам судар нэгтэй
Уурагт биеийн холбоотой
Ухаант түмний үрс

19.Язгуур гэж юу вэ?

Ус гэмээнэ урсгал нэгтэй
Удам гэмээнэ толгой нэгтэй
Урагш алхах мөр нэгтэй
Угсаа гарвалын залгамж нэгтэй.

20.Толгой онгод гэж хэн бэ?

Өртөөлөх үйлийн эзэн
Амь биеийн манаа
Хөрстийн үйлийг мэдэгч
Хүмүүн зоны түшиг
Эхлэл үйлийн орших
Энгүй ихийн билэгдэл
Дүүрэх үйлийн зангилаа
Түмний үрсийг хамаарагч



                                                                                                                                              Зургаахан