Эхлэл > April 2015

April 2015

Үхэл гэх хөрөлт бас хөөрөлт

Wednesday, April 15, 2015

Ангилал : , Off


2013.04.15 - 2015.04.15

Уран үг бүү хэл амнаас үг унах сэхээгүй явсаар бодролоо тэмдэглэлгүй өнөөдрийг хүрсэн, хүргэсэн шалтгаан нь амьдралаас миний суралцах тэр "уян" хичээлүүд. Үхэл хагацал, өвчин шаналал, сэтгэлийн зүдгүүрийг энэхэн ил ертөнцөд үзэгдэх далдын нөмрөгтөн биднийг туулж биш давж гардаг гэж олон хүн эндүүрдэг юм шиг.


Удамдаа заларснаас хойш буурлууд минь удмын үрс бүгдтэй нь золгоогүй байсан ба зөвхөн ойр дотны цөөн хэдэн хүнтэй л уулзаж засал хийсэн юм. Ингээд хэд хоногийн өмнө буурал дээдсүүд минь удмын үрсдээ уулзана гэж айлдсан ба үүнтэй холбоотойгоор хүмүүст хэл чимээ хүргэх ажил ундрав.