Эхлэл > 2017

2017

35 эрдмийн тухайд

Thursday, March 30, 2017

Ангилал : Off


2017.03.30

 Эргэцүүлэл №5
 2013 нэг л их мундаг хүн аятай судар эргүүлж байхдаа 108 түвшин сайхны талаар буурлаасаа асууж байжээ. Айлтгалынхаа хамгийн сүүлд буурал надад "Оршоогүй эрдмээ танин байж олж авах нь тэргүүнд бус уу" хэмээжээ. Өнгийгээд үзэхэд надад үнэндээ 35 байтугай 3 эрдэм нь ч алга болтой юм. 35 эрдэм нь үр балчирт нь байхгүйг мэдсэн, хүн шиг хүн болоогүй мэддэг хэрнээ л 2 мөр өгүүлбэрт эхлээд хүн болоотох л гэж хэлсэн байх юм. Түүнийг хожуу л ухаарч байна, гэвч оройтоогүй л байгаасай!

35 эрдэм гэж миний бодлоор чадвар гэхээсээ илүү хүн байх ул суурь. Чадвар уу гэвэл чадвар мөн. Гэхдээ хүн болж байж эрдмийг сурах нь зүй гэж санана. Та уншаад үзээрэй. Өрөвдөх эрдэм гэж эхлэн ерөнхий эрдэм гэж дуусч байгааг нэг анзаараарай! Төсөл хэрэгжүүлэхтэй жишвэл уг нь ерөнхий эрдэм гэж эхлэж болох атал тэгээгүй. Дараа дараагийн нийтлэлээрээ 35 эрдмийн тухай өөрийн бодлоо эргэцүүлнэ. Та бас нэгдээрэй!

Зол минь юм даа!

Ангилал : Off


2017.3.30

Эргэцүүлэл №4

Монголын товчион түүхийн тайлал судрыг уншаад суухнээ долоон настангуудад уншуулж түүхийг нууцалсанг бодохоор өөрөөсөө ичих шиг. Гэтэл өөр нэгэн зүйл санаад буув. Яагаад түүх, тэр дундаа нууц түүх гэж яг юу болох? Монголчууд эрт дээр үед аугаа хааны хүчээр дэлхийн талыг эзлэжээ гэж бодох нэг өөр. Гэтэл хамгийн багаар бодоход энэ бол намтарчилсан түүх, он цагийн хэлхээст болсон явдал. Өөрөөр хэлбэл, өнгөрсөнийг багтааж, одоог товчилж, ирээдүй буюу өнөө цагт өртөөлсөн ийм л түүх гэж харж байна.

Энэ хайр уу?

Saturday, March 11, 2017

Ангилал : Off


2017/3/11 Бямба гариг

Эргэцүүлэл №3

Хөлсний алуурчин бүсгүй, дунд сургуулийн тооны багш хоёрын цаг хугацаа үл харгалзам хайр. Үгүй ээ бүр орон зайны алслагдмал оршихуй, тэс "өөр" ертөнцөд нэг нэг рүү гээ тэмүүлэх тэр сэтгэлийн цогцоо. Толгой эргэмээр үйл явдал, тоо томшгүй хачин үгс. Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт “1Q84” цуврал романд энэ тухай өгүүлнэ. Харах нүдээ сохлон байж, хоёргүй сэтгэлээр нэгнээ гэх тэр сэтгэл. Хорвоогийн хоёр захаас ч хар дэлгэцээр нэг рүү гэх соронзон таталцал. Хормын төдий жаргал эсвэл үүрд хамт байх өнөөх л сэтгэл. Энэ хайр.

Азын тоо

Monday, March 6, 2017

Ангилал : , Off


2017/03/06 Даваа гараг

Эргэцүүлэл №2

Машины дугаар, утасны дугаар, картын пин код гээд хэрэглэдэг зүйлсдээ бид өөрсдийн дуртай, мартахгүй гэсэн тоогоороо тэмдэглэдэг. Сингапурт машин, утас, карт, дансны дугаараа хvртэл наймын тоогоор төгсгөхийг эрмэлздэг нэгэн хvн саятан болсон тохиолдол байдаг ажээ. Энэ өнөөх л дуртай буюу азын тоотой холбоотой. Гэтэл азын тоо гэж чухамдаа яг юу юм бэ? Одон орны зурхай, ивээл жил, ивээдэг од эрхэс гэдэг шиг цаасан дээр бичигдэж, дүрсээр илэрхийлсэн зурааснууд үнэхээр ивээлтэй байдаг гэж үү? Тоонд үнэхээр утга байдаг уу? Яагаад нэг, хоёр гэж нэрлэх болсон, тоо юуг өгүүлдэг талаар ярилцъя.

Бөө орчлонд байх учиг

Friday, March 3, 2017

Ангилал : , , Off


2017/03/03 Баасан гараг

Эргэцүүлэл №1

Хүмүүн энэ биеэ орхиход хэнд, юунд хамгийн ихээр хорогддог вэ? Уулзаж чадаагүй хүн, хийж чадаагүй ажил, биелүүлж амжаагүй хүсэл мөрөөдөл үү? Хөөрхий үрээ зовохыг нь үзвэл өөдөсхөн үрийг минь хэн түшиж, элгэндээ энхрийлж, хормойдоо аргадах билээ гэж санадаг биз.Үлдэж хоцорсон үрс юунд их харамсдаг вэ? Эдийн дээдээр чимж чадлуу даа? Эрхэлж туньж амжлуу даа? гэж тунгаадаг сан уу? Хэлж захих үг сургаалийг нь сонсож чадсангүй дээ гэж хамгийн их харамсдаг биш гэж үү?