Эхлэл > > Зол минь юм даа!

Зол минь юм даа!


Нийтлэгдсэн: Thursday, March 30, 2017 | Сэтгэгдэлгүй

2017.3.30

Эргэцүүлэл №4

Монголын товчион түүхийн тайлал судрыг уншаад суухнээ долоон настангуудад уншуулж түүхийг нууцалсанг бодохоор өөрөөсөө ичих шиг. Гэтэл өөр нэгэн зүйл санаад буув. Яагаад түүх, тэр дундаа нууц түүх гэж яг юу болох? Монголчууд эрт дээр үед аугаа хааны хүчээр дэлхийн талыг эзлэжээ гэж бодох нэг өөр. Гэтэл хамгийн багаар бодоход энэ бол намтарчилсан түүх, он цагийн хэлхээст болсон явдал. Өөрөөр хэлбэл, өнгөрсөнийг багтааж, одоог товчилж, ирээдүй буюу өнөө цагт өртөөлсөн ийм л түүх гэж харж байна.

Үүнийг "Хайрын халуун цагт
Хамгийг цуглуулах би
Хатан БөөЭрТай-н ухаанаар
Хал үзэж "Хан" болов, би" гэх Чингис хааны МНТТ-ны 2-р ботид өгүүлжээ. Дөрөвхөн мөр боловч эх орон, хайр сэтгэл, их үйлс, баяр гуниг, итгэлцэл, жаргал зовлон, учрал хагацал, алдаа оноо бүхнийг багтаасан мэт.

Угтаа бол судраа унш, ухаж ойлго гэж Дээдэс маань аль 2013 онд л хэлж байжээ. Алтан судраас хэдэн үгийг ухаж ойлгож байгаа мэт боловч буурлууддаа эрхлээд л тэднээр тайлуулсан байх нь.  Атал айлтгалыг нь ухаж ойлгоогүй тэр чигээр нь буулгасан байх нь. Тэдний асуусан асуултыг нь тайлаадахлаа л гэж бодоод байсан хэрэг. 

Алтан судрын ганц нэг үгийг ухаж ойлгож, зүрхээрээ мэдрэх гэж үздэг, хичээдэг, өөрийгөө сорьдог. Яагаад гэхээр энэ нь өөрийн буултыг нэг талаараа шалгаж байгаа хэрэг.  Зөвхөн нэг талаар, нэг өнцөгөөр шүү! Буурлын тань буулт хэр зэрэг буюу, тэдний цаг үеийн, тэдний "хэлээр" бичсэн зүйлийг хэдий хэр ойлгож байгаагаар хянаж болох. Үүнийг 2013 онд 108 буултыг хийж байхдаа би өөрийгөө хянаж байсан НЭГ арга. Та бас туршаад үзээрэй!

Өмнөх бичвэрүүд: http://undrahui.blogspot.com/search/label/%D0%AF%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B4%20%22%D0%90%D0%BB%D1%82%D0%B0%D0%BD%22%20%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D1%80%20%D0%B3%D1%8D%D0%B6%3F 

Энэ удаад алдаа, оноогоо ойлгож авав. Оноо гэх үү ойлголт гэх үү: амьдралын бүх л үйл явдлыг, сэтгэл хөдлөлийг 4 мөрөнд багтааж болдогийг, багтаах багтаахдаа утга төгөлдөр, уран яруугаар "үлдээж" болдогийг ойлгож авав. Алдаа нь харин унших бүртээ ойлгодог хирнээ унших бүртээ мэдэж авдаг тэр зүйл! Үгний цаана үг, утгын цаана утга! Үүнийг энэ л нандин судраас унших бүртээ ойлгодог нь харин зол юм даа.

Зургаахан.