Эхлэл > | > Азын тоо

Азын тоо


Нийтлэгдсэн: Monday, March 6, 2017 | Сэтгэгдэлгүй

2017/03/06 Даваа гараг

Эргэцүүлэл №2

Машины дугаар, утасны дугаар, картын пин код гээд хэрэглэдэг зүйлсдээ бид өөрсдийн дуртай, мартахгүй гэсэн тоогоороо тэмдэглэдэг. Сингапурт машин, утас, карт, дансны дугаараа хvртэл наймын тоогоор төгсгөхийг эрмэлздэг нэгэн хvн саятан болсон тохиолдол байдаг ажээ. Энэ өнөөх л дуртай буюу азын тоотой холбоотой. Гэтэл азын тоо гэж чухамдаа яг юу юм бэ? Одон орны зурхай, ивээл жил, ивээдэг од эрхэс гэдэг шиг цаасан дээр бичигдэж, дүрсээр илэрхийлсэн зурааснууд үнэхээр ивээлтэй байдаг гэж үү? Тоонд үнэхээр утга байдаг уу? Яагаад нэг, хоёр гэж нэрлэх болсон, тоо юуг өгүүлдэг талаар ярилцъя.



Эрт дээр үеэс орон орны өвөг дээдсүүд тоонд учир утга гүн шингээсэн тухай олж мэдлээ. Жишээлбэл Хятадын тооны бэлгэдлийн соёл нь түүний дууд­лага­тай нягт холбоотой байдаг аж. Тэд наймын тоог их чухал­чилдаг.

Хоёр /er/ - өсөж үржих, эв найрамдлын бэлгэдэл гэгдэх хоёрын тооны дууд­­лага нь аяндаа, амар­­хан гэсэн үгтэй дууд­лага ижил. Тий­мээс Хята­дын тооны бэлгэд­лийн соёлд хоёрын тоо аян­даа бүтэх, сайн сай­хан зүйлс хосоор орш­­дог гэсэн утгыг агуул­даг. Хос бэлгэдэл агуулсан эд зүйл­сийг хуримын ёсло­лын чимэглэл болон бэ­лэг сэлтэд өргөн хэрэг­лэхээс гадна хүмүүс хос заан, хос хүүхэлдэй гэх­чилэн эд зүйлийг цуг­луулах олон мянган жи­лийн заншилтай. Зургаа /liu/-Энэ тооны хя­тад дуудлага нь саад­гүй, төвөггүй гэсэн үгийн дуудлагатай ижил. Жил бүр Гуанжоу мужийн Зэн­чин хотод зохиогддог мо­то­циклийн дуудлага ху­дал­­даан дээр өнгөрсөн жил AW6666 гэсэн мото­циклийн дугаар 272.0 юань буюу 34 мянган дол­лараар зарагджээ.

Найм /ba/ - Энэ тооны дуудлага азтай байх, баяжих гэсэн үгтэй ижил дуудлагатай. Наймын тоог Хята­дын арилжаа наймаа эрх­лэгчид, азаа сорьсон хүмүүс гээд нийт ард ол­ноороо маш өргөн хэ­рэг­лэж шүтэж ирсэн. 8888-8888 гар утасны дугаар Чөндү хотын гар утасны дуудлага ху­дал­даан дээр 270 мянган долларын үнэ хүрч за­рагдсан жишээ бий. Бээжин­гийн олим­пийн нээлтийн ёслолыг 2008 оны наймдугаар сарын 8-ны өдрийн найман цаг най­ман минутад эхлэ­хээр тогтоосон нь жирийн хэ­рэг биш юм.

Ха­рин дө­рөв, долоо гэсэн тоо­нуудад дургүй гэнэ.

Дөрөв /si/ - Харин дөр­вийн тоо үхэл гэсэн үгтэй ижил дуудлагатай тул энэ тооноос хүмүүс цээр­лэх нь бий.Долоо /qi/ - Мөн до­лоо­гийн тоо нь уур уцаар, балмад явдал гэсэн үгтэй дуудлага ижил учир аль болох цээрлэн хэрэг­лэ­дэггүй.Ес /jiu/ - Энэ тоог зарим­даа урт удаан, үүрд мөн­хийн бэлгэдэл гэж үздэг. Хос тооны хувьд гэ­вэл жишээ нь 14 тооны дуудлага арван үхэл гэж дуудагддаг бол, 168 тоо нь хөгжил цэцэг­лэлтийн зам гэсэн утга санааг илэрхийлдэг. 134 тоо нь үүрд мөнх гэсэн үгтэй ижил дуудлагатай.

Орон орны билэгдлээс гадна 3500 жилийн өмнө үүссэн шинжлэх ухааны нэг гэгдэх Фэнг Шүд тооны тухай мөн өгүүлэх аж. "Гал, төмөр, шороо, мод, ус гэсэн таван үндсэн мах бодиос бүрддэг. Эдгээр нь эерэг буюу ян, сөрөг буюу инь энергүүдээс тогтдог. Фэн шүйг "салхи ба ус" гэж орчуулдаг. Ус модыг тэтгэн ургуулж, мод галыг тэтгэн асааж, гал шороо нь төмрийг тэтгэн бий болгож, төмөр нь усаа тэтгэх зэргээр байгаль дэлхий маань нэгэн эргэх мөчлөг дунд битүү тойрог үүсгэн бүрэлдэн тогтсон байдаг. Гэтэл түүнээс 2000 жилийн өмнө Монголчууд ахуй амьдралдаа фэн шүйтэй холбогдолтой багаж, эд зүйл хэрэглэж байсан тухай мэдээ материалыг Английн эрдэмтэн Жеймс Милони 2002 онд судлан олж тогтоосноо дэлхийд зарласан байдаг.

Наад захын жишээ гэхэд л монголчууд нүүдэллэхдээ аль болох голоо өгсөн бууж, гэрийнхээ үүдийг голын урсгал тосуулан чиглүүлж, нар ургах зүг рүү харуулан барьдаг. Уурган дээгүүр алхаж гардаггүй, орой бүрэнхийд хогоо асгадаггүй. хүн рүү хуруу гар, хурц үзүүртэй зүйлээр чичдэггүй, ширээ өнцөгдөж суудаггүй, сүүнд ус хольдоггүй, хэцэн доогуур гардаггүй, айлд хэт хутгаа буулгаж ордог. Мөн нүүж явахдаа гэрийнхээ буурийг цэмбийтэл цэвэрлэдэг. Хүж уугиулаад явдаг, ахмад настай хүнтэй айлын үүдээр мориноосоо бууж өнгөрдөг, жирэмсэн эмэгтэйн өмнүүр гардаггүй зэрэг маш олон ёс заншилтай. Энэ бүхэн өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн фэн шүйгийн онол сургааль юм шүү дээ. Фэн шүй маш олон оронд улам эрчтэй хөгжиж байгаа. Азиас гадна Англи, Америк, Германд ч хүмүүс маш их сонирхдог. Солонгосчууд дөрвийн тоог f үсгээр тэмдэглэдэг. Фэн шүйгийн ёсоор тоогоор бичихээс цээрлэдэг." гэж Азийн Фэнг шү холбооны тэргүүн Ө.Хишигжаргал өгүүлжээ.

Фэнг Шvд 8-ын тоог хамгийн азтай дугаар гэж тооцдог. Энэ нь өсөлт, эд баялгийг бэлгэддэг аж. Наймаас гадна 1, 6, 9-ийг азын тоо гэж бэлгэшээдэг байна. Эдгээр нь 4-тэй цуг байвал бvр ч ивээлтэй хэмээн Фэнг Шv vздэг. Тиймээс 14 бол азын дугаар юм. Тvvнчлэн 9-ийн тоо газар тэнгэрийн бvрэн бvтэн байдлыг бэлгэддэг ажээ.

Тэгвэл Монголчууд бид 9 тоонд дуртай, 7 тоог муу гэж ярьдаг. Дордохын долоо биш дээрдэхийн долоо гэдэг тухай http://chinggis-udgan.blogspot.com/ -д бий. Учир юунд байв? Хамгийн их нэгжийг агуулсан, ихийг билэгддэг цифр болохоор нь тэр үү? Өвгүд тоог хэрхэн тайлав?

"Тэг нь Мөнх гэх тоо. Үл өөрчлөгдөх өөрөөрөө байх тоо. Нөлөөлөл үгүй мэт боловч нөлөөтэй. Үүнийг бурхны шашинд хоосон чанар гэж тэмдэглэдэг ч Монголч ухаанаар бол "Эхлэхүй" буюу "ЭКЭ" гэж нэрийддэг. Нэг нь амьд гэх эхлэх тоо. Энэ нь оршихуйг илтгэнэ. Нэгэн оршихуй нөгөө оршихуйтайгаа нөхцөх аваас өөр нэгэн оршихуй төрнө. Хоёр нь хос заяа, хослон амьдрал бие биенээ нөхцөлдүүлэн батлах гэсэн утгатай. Гурав нь анхдагч биежилтүүд буюу А КОК хэмээнэ. Тайлбал, Хий, Чийг, Тоос гурав. Арга, Билэг, Дэнс гурав. Эх, Эцэг, Хүүхэд гурав гэх мэтээр гурвална. Дөрөв буюу тэгш давтамж, орон зай оршихуйн үндэс. Хоёр хоёрын нэгдэл арга аргаар батлагдах. Тав буюу ханамал. Бие болоод сүнсний тэгшрэл, хоёр болоод гурвын нэгдэл ухаан. Энэ нь арга билгээр тэгшрэх жам болно.

Зургаа нь бүрэн оршин тогтнол. Оршин тогтнох нэгж, ухаан санаа орших гурван нэгжид хамаарах, амьдарч байна гэх бүрэн ханамжит аргын тэгш тоо, билгийн сондгой тоонд хуваагдах аль алинд нь орших тэгш тоо юм. Долоо нь үл хуваагдахуйн дээд саад бэрхшээл. Тааварлаж болшгүй тасаршгүй холбоо. Үйлийн үр, Өгөөжийн үрийн үргэлжлэл Тэнгэрийн бошгот тоо. Найм нь бүрэн ханамжит тоо. Бүх зүйл болно, бүтнэ гэх тэгш хэмтэй тэнцүү оршилтой. Дөрвөн зүг, найман зовхистын эргэлдэх хязгааргүй жаргалант тоо юм. Ес нь гурван гурвын үечлэл дээд тоо. Төсөөлшгүй орон зай. Оюун ухааны эхийг тэмдэглэх тоо. Арав нь орших болоод оршихуйн Нэг болоод Тэг бүх зүйл давтамж эхнээсээ дахин эхэлж арав гэдэг тоог үүсгэнэ" гэж "Монголын Товчион Түүхийн Тайлал" сударт /х-134/өгүүлжээ.

Харин 13-ыг чөтгөрийн тоо гэж зарим үндэстэн үздэг бол, зарим нь ивээлийн тоо ч гэдэг. Мөн 13-ыг Масоны билэгдэл тоо гэж ярьдаг бол далд ертөнцтэй харьцагсдын нэг болох бөө нар эрлэг 13 ноёны өргөө гэж хүүрнэх нь ч бий. Үүнээс үзвэл, тухайн улс үндэстэн, шашин шүтлэгээс улбаалж өөр өөрөөр тайлдаг байх нь. Тоонд үнэхээр утга хэлэмж, илэрхийлэх авиа ч нэгийг бус нилээдгүйг өгүүлж, амьтай байх нь. 

Харин таны "азын" тоо хэд вэ?